Амжилтыг өөрөөсөө
- 1. ЗОРИЛГО
- 2. Та амьдралаас юуг хүсч, хүлээж байдаг вэ?
- 3. Зорилго гэдэг үгийг бид бага балчираасаа л өдийг хүртэл сонсож ирсэн. Зорилго гэдэг үг өөрөө маш хүчтэй, ирээдүй рүү чиглэсэн үг.
- 4. 1-рт Яг юу хүсэж байгаагаа тодорхойлох 2-рт Хүссэн юмныхаа төлөө бүхнээ зориулж завгүй болох Амжилтанд хүрэхийн тулд
- 5. Өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх тухай бүх л ном, сэтгүүл, сургалт, семинар, видео болон бичлэгт зорилго тавихын чухлыг заасан байдаг.
- 6. Хэн нэгнээс “Зорилго гэж юу вэ?” хэмээн асуувал өөдөөс: “Үүнийг мэддэггүй хүн гэж байдаг юм уу?” гэж асуултыг асуултаар хариулах байх. Эсвэл: “Хүн уг нь зорилготой амьдрах ёстой юм.Зорилго тавих нь их чухал шүү дээ, мэдэлгүй яах вэ. Би ч бас тэгж байгаад нэг зорилго тавина даа” гэж хариулж мэдэх юм.
- 7. Хэрвээ бид ямар ч арга чарга гаргахгүй, үйлдэл хийхгүй, зөвхөн сонсож мэдээд ирэхлээр чих дасаад: “Тийм ээ, тийм, мэдэлгүй яах вэ, мэднэ” гэсэн байнгын хариутай болж, яг тэндээ л гацаж үлддэг.
- 8. Зорилго тавьснаар Өдөр бүрийг урам зоригтой, хийх ажилтай эхэлнэ. Амьдрал утга учиртай болно. Бид өөрчлөгдөж хувь заяагаа гартаа атгаж эхэлдэг.
- 9. Хүн бүрийн зорилго өөр өөр байх нь мэдээж. Зарим хүн өдөр тутам тодорхой зорилго тавьдаг байхад зарим нь ойрын 2-5 жилийн, эсвэл бүр 10, 20, 30 жилийн зорилготой байдаг.
- 10. ЗОРИЛГОО ЦААСАН ДЭЭР БИЧИХ Ямарваа нэг юмыг хүн хоёр удаа бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа, дараа нь бодит амьдрал дээр бүтээдэг байна.
- 11. Зорилгоо цаасан дээр буулгаж бичсэнээр бодлыг бодитой болгох анхны алхам хийсэн гэж үзэж болно. Бодол зүгээр л нэг “Ингээсэй, тэгээсэй” гэсэн хүсэл биш, ямар нэгэн хоосон мөрөөдөл биш, жинхэнэ бодитой, биелэх юм болж, зорилго, сэтгэл санаа, хүч хөдөлмөрөө зориулж бүтээдэг бодит болох зүйл юм.
- 12. ЗОРИЛГО ТАВИХ ШАЛТГААН Өмнөө зорилго тавьж, яагаад энэ зорилгыг тавьж байгаагийнхаа шалтгааныг олж мэдсэнээр амьдралаа өөрчилж эхэлдэг. Яагаад чухам үүнийг хүсч байна вэ? Гэдгээ олж тогтоох их чухал.
- 13. Зорилго тавьж байгаагийн хамгийн гол учир зүгээр л ямар нэгэн эд юмтай, эсвэл мэдлэгтэй болоход биш, харин энэхүү зорилгыг биелүүлснээр ямар хүн болох вэ? Энэхүү зорилгодоо хүрээд би ямар мэдрэмж мэдрэх вэ гэдэгт л байдаг.
- 14. ТӨЛӨВЛӨГӨӨ Зорилтод ажилуудаа төлөвлөх
- 15. Анхаарал тавьсанд баярлалаа
No comments:
Post a Comment